2011-03-30
zovolgoo
Хаврын улиралд үсыг яаж хамгаалах вэ? -Хаврын улиралд үсийг нар салхинаас сайн хамгаалах хэрэгтэй. Үсээ задгай тавьж, өдөр бүр угаах нь үс хуурайших нэг шалтгаан болдог. Ер нь үсэнд тэжээлийн тос түрхэж, массаж сайн хийж байх хэрэгтэй. -Тэжээлийн тосыг гэрийн нөхцөлд яаж хэрэглэх вэ? -Үсээ угаасны дараа тэжээлийн тосоо түрхэж өгнө. Тэжээлийн тосыг хамгийн гол нь үсний үзүүрт сайн түрхэж тосоо сайн шингээж өгөх хэрэгтэй. Ингээд тосоо үсэндээ сайн түрхэж өгсөнийхөө дараа халуун алчуураар ороон 15 минут бигнүүр тавина. Дараа нь хүйтэн бигнүүрийг 15 минут тавина. Хаврын улиралд тэжээлийн тос түрхэхээс гадна тэжээлийн эмчилгээний зориулалттай маникурыг хийлгэж байх нь зүйтэй. Учир нь маникур хийлгэснээр үс гялалзаж, өнгө нь улам сэргэж өгдөг. Хугарч гэмтсэн, салаалсан үсийг маникур хамгаалж өгдөг. Ингэснээр үсэнд цогц үйлчилгээ болж өгнө. Үсний маникурыг гурван сард нэг удаа хийлгэвэл үсээ будах шаардлага гарахгүй.
Бичсэн: Zoolii | цаг: 16:06 | zovolgoo
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



 
xaax